Нийслэлийн Онцгой комиссын хүн мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт гарсан мал амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар хуралдсан байна. Мөн Хан-Уул дүүрэгт гарсан мал амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, тэмцэх арга хэмжээ, өвчний гаралтын шалтгаан нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Албан бус мэдээгээр Морингын даваа орчимд шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж хяналт шалгалтыг улам чангаруулсан гэсэн мэдээлэл байна. Тиймээс хөл хорио тогтоосон газарт иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм. Учир нь хөл хорио тогтоосон газруудаар хяналт шалгалтын хажуугаар хулгайн замаар зорчих иргэд байгааг албаныхан хэллээ. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор морингын даваа орчмоор явдаг байсан нийтийн тээврийн чиглэлд ч өөрчлөлт орж байгаа юм байна.