Нигери улсын хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагчдын нэг Салису Юсуф хөлбөмбөгтэй холбоотой хүмүүсээс бэлэн мөнгө авч байгаа дүрс бичлэг мягмар гарагт олон нийтэд цацагджээ.

Сэтгүүлч Анас Аремеау Анас өнгөрсөн оны есдүгээр сард энэхүү үйл явдлыг дүрс бичлэгт буулган хадгалсан ба өнөөдөр телевизийн “Би-Би-Си” сувгаар анх удаа олон нийтэд ил болгосон байна.

“Super Eagles” багийн ахлах дасгалжуулагч, ДАШТ-д Нигерийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилласан тэрбээр ирэх 2020 онд болох Олимпийн наадамд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах үүрэг хүлээгээд байсан юм.





Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг