Чоно багш нэрээрээ урлагийнханд танил болсон түүхч, судлаач Х.Эрхэмбаяр тун удахгүй “Стив Жобс” оюун санааны моно драмаа тун удахгүй тавих гэж байна.

Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple" компаниа байгуулсан.

Энэ өдөр нь дэлхий даяар хүмүүс нэгэндээ бэлэглэдэг учир найруулагч хүрэлцэн ирсэн хүмүүст “Apple"-ийн домог Стив Жобсын тухай жүжгийнхээ зохиолоо бэлэглэх ажээ. 

Тэрээр “Хүмүүс Стив Жобсыг технологи гэж хардаг. Тэр бусдын адил уйлж, дуулж, хайрлаж, дурлаж, зарим үед араатан шиг аашилж байсан хүн юм. Тэр өнөөдрийн дэлхий ертөнцийг бүтээсэн нь үнэн, бас гудамжнаас лааз түүж зараад хоол идэж явсан гуйлгачин явсан нь ч бас үнэн. Би түүнийг хүн талаас нь нээсэн" гэж ярьж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийд Жобсын тухай уран сайхны хоёр, баримтат нэг кино байдаг гэнэ. 

Найруулагч Х.Эрхэмбаяр нь “Цэнхэрлэн харагдах" хэмээх туульсан роман, “Мөнгө ярьж, харин төр сонсдог", “Хүннүгийн тухай өгүүлэх нь", “SOS: CHINAGIS KHAAN", “Монгол Алтай соёл", “Хөх Монгол танаа улих нь уу" зэрэг Монголын түүх, эрдэм, соёл, дэлхийн геополитикийн тухай өгүүлэл, асуудал дэвшүүлсэн 10 гаруй ном хэвлүүлж, уншигчдад хүргэсэн нэгэн юм.