Монгол улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд охиноо эмчлүүлж байгаа гэр бүлд туслаагүйгээр үл барам зодсон гэх яриа нийгмийн сүлжээнд гараад байгаа билээ.

Тэгвэл элчин сайд Г.Ганболд  "Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй. Хэлж тайлбарласныг огт ойлгохгүй хөдөлж байгаа автомашины хажуугаас зүүгдсэн тул гарыг нь автомашинаас тавиулахаар буухад тэр хаалганд шүргүүлж гэдрэг нэг алхам ухарч газарт суусан. Сэтгэл санаа нь цочирдож, хямарсан тэрээр ямар ч тайлбар сонсохгүй хашгирч харааж зүхсэн" гэж хариулсан юм.

Хосууд тэдний тусламжийг үгүйсгэн харж хандаагүй хэмээн бичлэг хийгээд байгаа билээ. Харин тус улсад суугаа элчин сайд тэрхүү охины эмчилгээнд тусласан эмнэлэгийн төлбөр болох 41000 мянган ам.доллар төлсөн баримтыг дэлгэжээ.