Арьс бол биеэс хорыг гадагшлуулдаг хамгийн том эрхтэн. Учир нь хүний биеэс гадагшлах нийт хорны гуравны нэг хувь нь арьсаар гадагшилдаг.  

Арьсаар хор хамгийн их гадагшлах үе нь оройн 22 цагаас шөнийн 02 цаг хүртэлх хугацаа юм. Энэ үед та унтаж амарч дадсан бол бохирдолт, хорт зүйлс илүү сайн гадагшилдаг байна. Хэрвээ та энэ цагт сэрүүн байвал биеийн цэвэрлэгээний цагийг алдаж байна гэсэн үг юм.

Агаарын хуурайшилт ихтэй, албан байгууллагууд тоос ихтэй, үйлчилгээний газрууд чийгшилт муутай,хотын агаарын бохирдол их байдаг зэргээс шалтгаалан бидний арьсны нүх сүв бөглөрч биеэс хор гадагшлахгүй байснаас элгэнд ачаалал өгч эхэлдэг байна. Энэ нь  Монголчуудын элэгний өвчлөлийн хамгийн гол шалтгааны нэг юм.  Тиймээс баруунд хавдрыг зөвхөн арьсны хуурай цэвэрлэгээгээр анагаадаг сувилалууд нээгдэж эхэлсэн байна.