Өнгөрсөн нэгдүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НРЖ” баарны ариун цэврийн өрөөнд иргэн С.Алунгуа I phone 7 plus маркийн гар утсаа гээжээ.

Гээсэн гар утсыг нь иргэн Д.Х гэгч олж, хохирогч С.Алунгуад 1.251.000 төгрөгийн хохирол учруулжээ. Харин түүний төрсөн эгч Д.Х нь дүүгээ хүний гээсэн эд зүйл олсон гэдгийг мэдсээр байж санаатай нуун далдалж, өөрчлөн сая 251 мянган төгрөгийн хохирол учруулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдснийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч эгч Д.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, дүү Д.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв