Япон улсад Кетсу ЕКИ Гата хэмээх онол байдаг бөгөөд энэ онолын дагуу хүний цусны бүлгээр зан ааш, харилцан зохицол, ажил мэргэжлийн чадварыг нь тодорхойлж болдог. Цусны бүлэг бол япон хүмүүсийн хувьд зурхайн ордтой адил утга учир агуулдаг гэнэ. 

Их Наран улсад та ажлын ярилцлагад орох эсвэл романтик болзоонд явбал танаас заавал цусны бүлгийг тань асуух болно. Япон компаниуд ажилчдынхаа цусны бүлгийг харгалзан тохирсон хоол, унд өгч, онцлог хуанлигаар хангадаг гэнэ.

Энэхүү онолыг анх 1972 онд сэтгэл судлалын ухааны профессор Фурукава Такежи анх нээжээ. Тэрээр оюутнуудынх нь зан ааш цусны бүлгээс хамааран харилцан адилгүй байдгийг анзаарсан байна. Түүний ажигласнаар II бүлгийн цустай хүмүүс хамгийн ухаантай, III бүлгийн цустай хүмүүс зөрүүд бөгөөд тууштай байжээ. 

Профессор Ф.Такежигийн энэ туршилт олны сонорт хүрсэн бөгөөд бусад орны судлаачид түүнтэй санал нэгдээд байгаа юм. 

https://yaamilliarder.ru/wp-content/uploads/2017/08/2-38.jpg

I бүлэг. Анчин 

I бүлгийн цустай хүмүүс нийтэч, сэтгэл хөдлөл ихтэй. Тэд хүмүүст сэдэл, зориг өгөхдөө гаргуун тул сайн лидер болж чадна. Хүмүүс ихэвчлэн тэдэнтэй харьцах, дотнохыг хүсдэг бөгөөд хамт байгаадаа хүртэл баярлаж явдаг. Энэ бүлгийн цустай хүмүүс өөртөө итгэлтэй, өгөөмөр, тусч, сайхан сэтгэлтэй байдаг. 

Тэд ялах дуртай тул бизнесмен эсвэл спортын хүн болоход тохиромжтой. Хамгийн чухал нь уйтгартай ажил хийхгүй байх мөн өрсөлдөөнтэй орчинд ажиллаж, амьдрах хэрэгтэй. Тэдний талаар бусад хүмүүс ихэвчлэн “би” төвтэй, тууштай, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаггүй гэж ярьцгаадаг. Энэ нь ч үнэн. Үүн дээр нэмээд тэд бүтээлч сэтгэлгээтэй, анхаарлын төвд байх дуртай. 

I бүлгийн цустай хүмүүс бусдаас хараат бус, уян хатан чанарыг үнэлдэг. Тэд хорвоо ертөнцийг идеалист үзлээр хардаг. Өрсөлдөх, өөрийнхөө зөв гэдгийг ахин дахин батлах дуртай. Заримдаа тоомжиргүй, хартай, хувиа хичээсэн, олон ааштай болчихдог талтай. 


II бүлэг. Тариачин 

II бүлгийн цустай хүмүүс тайван, сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой, аливаад чухал ач холбогдол өгдөг. Тэд муухай ааш гаргадаггүйгээрээ бусдад ихэд таалагддаг. Ихэвчлэн найдвартай, зөрүүд, хүчтэй зан араншинтай хүмүүс байдаг. Үүн дээр нэмээд ичимхий бөгөөд шаардлага өндөртэй. Худал ярих хандлагатай. Гэсэн хэдий ч найз нөхөд болон хамтран ажиллагсаддаа үнэнч. 

Энэ бүлгийн цустай хүмүүс нууц хадгалж чаддаг. Харин өөрийгөө бусдад илэрхийлэхдээ тааруухан талдаа. Өөрийн сул талаа бусдад харуулахгүйн тулд сэтгэл хөдлөлөө байнга л дарж байдаг. Дотроо хэврэг бөгөөд сэтгэл зовнил ихтэй. 

Энэ бүлэгт хамаарах хүмүүс архичин болох магадлал хамгийн өндөр. Урлагийн мэдрэмжтэй. Өндөр амжилтанд хүрмэгцээ хамраа сөхөх, зөрүүдлэх зан нь амархан хөдөлдөг. 


III бүлэг. Нүүдэлчин 

III бүлгийн цустай хүмүүс сониуч, халамжтай зангаараа алдартай. Тэд өөрсдийн болон бусдын ашиг сонирхлын төлөө идэвхтэй тэмцдэг. Хийсэн сайн үйл нь бусдын сонорт хүрсэн үгүй нь хамаагүй. 

Тэд амархан догдолж, хөөрдөг ба мөн адил амархан сэтгэл хөрч, сонирхол нь буурдаг. Аливааг нэн чухал болон чухал бусаар ангилахдаа тааруу. Ямар нэгэн зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлсэн бол эргэн тойронд болж буй юуг ч тоохгүй байж чадна. Хүчтэй зан араншинтай бөгөөд бусдаас хараат бус байх дуртай. 

Гаднаасаа тэд аз жаргалтай, эрч хүч, урам зориг дүүрэн мэт харагддаг. Харин дотроо тэс ондоо зүйл мэдэрч байж магадгүй. Өөрийн санаа зовнилоор бусдыг зовоохыг хүсдэггүй тул дотор байгаа зүйлсээ тэр болгон ил гаргаад байдаггүй. Ихэвчлэн өөрийнхөө бус бусдын тухай боддог. Тэдний хувьд хүн бүр, хувь заяа бүр чухал. 

Мэдрэмж өндөртэй, тааварлашгүй зантай. Хааяадаа өнгөцхөн, найдваргүй, тэвчээргүй болчихдог. 


IV бүлэг. Оньсого 

IV бүлгийн цустай хүмүүс нэгэн хэвийн байх, уйтгарлахыг тэвчдэггүй. Ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол түүндээ бүх зүрх, сэтгэлээ зориулдаг. Тэдний онцлог тал бол мөнгө олох чадвар. Бусдын олж харж чаддаггүй боломжийг тэд олж нээдэг. 

Энэ бүлгийн хүмүүс олон ааштай. Зарим хүмүүстэй нэг зангаар харьцдаг бол өөр нэгэн хүнтэй харьцахдаа тэс өөр хүн мэт болчихдог.Нөхцөл байдлыг бодитоор үнэлэхдээ тааруу. Сэтгэл хөдлөлдөө гүнзгий автаж, абстракт юмсын талаар удаан хугацааны турш бодлогошрон суудаг. Ихэвчлэн олон найзтай байдаг ч ганцаараа бодол бодон суух дуртай. Багийн хариуцлага үүрэх чадваргүй харин өөрийнхөө өмнөөс хариуцлага үүрэхэд бол хэзээд бэлэн. Иймд тэд ажлаа хамгийн сайн хийдэг ажилчид болдог. Эсвэл ажилчдаа дарамталдаг босс болно. Ерөнхийдөө эдгээр хүмүүс анхаарал болгоомж сайтай, хатуу чанга ааштай, сэтгэл хөдлөл ихтэй, гомдомтгой бусдыг шүүмжлэх дуртай байдаг.  


Эх сурвалж: