ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу “Хүннү Молл”-д байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.


Хяналт шалгалтаар үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хуурамч шошго бүхий “Баярлалаа”, “Монгольские, “Шэнэхэнские” зэрэг 3 нэр төрлийн буузыг савлаж худалдан борлуулж байсныг илрүүллээ.


Тус компанид “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээж ажиллаж байна.