ТОКИО. /RIA Novosti/. Японд баривчлагдсан эрэгтэй тус улсын угсаа залгамжлах хунтайж Акишиногийн хүү, өдгөө 12 настай ханхүү Хишахитог хутгаар шархдуулах гэж байснаа хүлээжээ. Энэ тухай Санкэй сонин мэдээлсэн байна.

Гуравдугаар сарын 26-нд  ханхүү Хишахитогийн сурагчийн ширээнээс 60 см урт, хөнгөн цагаанаар хийсэн хоёр хутга олдсон юм. Хутгануудыг ягаан өнгөөр будсан байжээ. Үүнээс гурав хоногийн дараа цагдаа нар 56 настай эрэгтэйг баривчилжээ. Тэрбээр Японы эзэн хааны гэр бүлийн тогтолцоонд, ер нь хаан ширээ залгамжлах журамд сэтгэл дундуур байдгаа хэлсэн байна.

Тэрбээр Токио хотод урьдаас төлөвлөн ирж, тусгай хувцас, төмөр малгай худалдан авч, ажилчны дүрээр ханхүүгийн сурдаг сургуульд нэвтрэн орсныхоо дараа суудаг ширээнд нь хутга тавьсан гэж мэдүүлжээ. Уг эрэгтэй ханхүү Хишахитог хутгаар шархдуулахаар төлөвлөж байснаа мөрдөн байцаалтын үеэр хүлээсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг