Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газраас өчигдөр (2018.07.02) мэдээлэл хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн боловсруулалтын явц байдлыг танилцуулсан.  

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүний хариуцлагатай холбоотой асуудлыг онцгойлон заажээ. Тухайлбал тус хуулийн төсөлд тусгаснаар,

I. УЛСЫН ИХ ХУРАЛ БОЛОН ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГА 

Нэг.Улсын Их Хурлын гишүүний хариуцлагатай холбоотой заалт:

1.1.Санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглох

27.7.Улсын Их Хурлын гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож, өөрийн итгэл үнэмшлээр санал өгнө.

1.2.Хүндэтгэн   үзэх шалтгаангүйгээр   хуралдаанд   оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах

29.4.УлсынИх  Хурлын  гишүүнҮндсэн  хуулиар  хүлээсэнүүргээ  биелүүлэхгүй байгаа нь түүнийг гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.

1.3.Улсын Их Хурлын гишүүний насны доод хязгаарыг нэмэх

21.3.Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын гучин нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

Хоёр. Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай холбоотой заалт:

2.1. Улсын   ИхХурал   хууль   тогтоохбайнгын   буюу   тасралтгүйажиллах байгууллага байх нөхцөл шалгуурыг хангах

27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.

2.2. Асуудлыг  олонхиоршийдэх  ардчиллын  зарчмыгхангаж,  төлөөллийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх

27.6.Улсын   Их   Хурлынчуулганы   болон   Байнгынхорооны   хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.

Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ.

2.3.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах

29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заажээ.