Гэрлэх ёслолын ордонд захиалгаа 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн авдаг ажээ   Хуримын ёслол хийх өдөр цагийг хосууд өөрсдөө сонгон товлодог бөгөөд гэрлэлтийн гэрчилгээг харъяа сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээг авч ирэх ёстой юм байна.

Хуримын ёслолын үйлчилгээний үнэ төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 759,000-869,000 төгрөгийн ханштай. Харин Балжинням, Дашнням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,276,000 төгрөг болдог.

Энэхүү үнэд гэрэл зургийн альбом болон зургийн жааз, гэрлэх ёслолын үеийн DVD бичлэг, мөн тулга бүхий бэлэг дурсгалын зүйлс багтдаг гэв.

Монголын гэрлэх ёслолын ордон 1976 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл нийтдээ 36800 гаруй залуу хосын гал голомтыг бадрааж, хуримын ёслолыг ёслол төгөлдөр зохион байгуулжээ. Гэрлэлтээ бүртгүүлж буй хүмүүсийн 72 хувийг 20-29 насныхан аж.