Дээд шатны шүүгч хурлын үеэр дуг хийсэн учраас “албан сануулга” хүлээн авчээ. Шүүгчийн сахилга батад хяналт тавьдаг байгууллага (JCIO) шүүгч, хатагтай Паркер нь олон нийтийн шүүх засаглалд итгэх итгэлийг сулруулсан байх магадлалтай гэж үзсэн байна. 

Шүүгч Паркер 68 настай аж. Лондонгийн дээд шүүхийн Гэр бүлийн хэлтэст алба эрхэлдэг түүнтэй холбоотой гомдол хүлээж авсаны дараа энэхүү шалгалтыг эхлүүлсэн байна. 

Шалгалтын дараа JCIO мэдэгдэл гаргасан бөгөөд тус мэдэгдэлд:

“Шүүн таслах шүүх ажиллагааны үеэр олон нийтийн шүүх засаглалд итгэх итгэлийг сулруулж болзошгүй үйлдэл гаргасан хэмээн хадагтай Паркерт сануулга өгсөн. Тэрээр түр дуг хийсэн явдалдаа туйлийн их харамсаж буйгаа илэрхийлсэн” гэжээ.

Хатагтай Паркер нь Дээд шатны шүүхийн Гэр бүлийн хэлтэст хамгийн удаан хугацаанд ажиллаж байгаа хоёр дахь шүүгч бөгөөд 2008 оноос тус албыг эрхэлж буй аж.


Эх сурвалж: https://www.bbc.com