Монголын хөрөнгийн бирж" Миллениум CSD системийг энэ сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар болсон байна.

Энэ талаараа мэдэгдэхдээ:

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэрүүдтэй холбоотойгоор иргэдийн үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагаа сүүлийн үед идэвхжиж байгаа билээ. Тухайлбал, 2018 оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 данс нээгдэж байсан бол 8 дугаар сард 8902, 9 дүгээр сард  24682 данс тус тус нээгдсэн үзүүлэлттэй байна. 

Үүнтэй холбогдуулан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/109 тоот тушаалын дагуу үнэт цаасны дансны бүртгэлийг гүйцэтгэх Миллениум CSD системийг 2018 оны 11 дүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар боллоо. " гэсэн байна.

Одоогоор нийт 2.5 сая иргэнд “Эрдэнэс Тавантолгой”-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлээд байгаа аж.