Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэллээ.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүллээ. Мөн мэдүүлэг гаргагч болон төрийн байгууллагын удирдлагууд, мэдүүлгийг бүртгэж, хянаж, хадгалах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.