Хуруу богиносгох гэхээр таны санаанд хөлийн эрхийнээс урт долоовор хуруу бодогдож буй бизээ. Ийм хурууг богиносгох мэс засал сүүлийн үед түгээмэл болсон байна. 

Зуны дэлгэр цагт хөлийн хуруугаа ил гаргасан сандаль, гутал өмсөөд явахад илүү урт хуруу нь өвөрмөц харагддагийг хэлэх нь илүүц. Үүнийг косметикийн мэс заслын аргаар богиносгох боломжтой болжээ. Долоовор хуруу илүү урт байх нь нийтлэг ба эрүүл мэндийн хувьд ямар ч гаж үзэгдэл биш юм. 

Богиносгох мэс засал нь хийхэд энгийн боловч хөлийн хурууны илүүдэл үеийг хасч хурууны уртаас богиносгодог байна. Дараа нь бусад хуруунуудтай уялдуулахын тулд хэлбэрийг нь засч оёх юмуу эсвэл хиймэл эд суулгах мэс ажилбар хийдэг аж. Ихэнх хүнд гурван оёдол тавихад бүрэн эдгэдэг ба илүүдэл арьсыг нь хумьж оёдог байна. 

Зарим тохиолдолд халдвар авах, хавдах, хурууны уян хатан байдалд нөлөөлөх зэрэг сөрөг үл нөлөөтэй үзүүлэх магадлалтай гэнэ.

Уг мэс заслыг хийлгэснээс 3-н долоо хоногийн дараа хөл дээрээ босох боломжтой ба тус мэс заслын төлбөр Их Британид л гэхэд  1.350-1.750 стерлинг байдаг байна. 

Хөлийнхөө 2-3 хуруунд богиносгох мэс засал хийлгэсэн тохиолдолд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх урамшуулал ч зарладаг аж.

Эх сурвалж: https://www.ladbible.com