Хүслээ визуализаци болгох (хийсвэрлэн төсөөлөх) техник нь хүсэж буй зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх гэсэн үг юм. Энэ арга нь 2006 онд “Нууц” кино гарсны дараа алдартай болсон. Бодит төсөөлөл / Визуализаци / бол хүсэж буй зүйл, үйл явдлаа зураг эсвэл дүрслэлээр өөрийн “дотоод дэлгэц” дээр харахыг хэлдэг. Дотоод дэлгэц дээр бид нүдээ аниад төсөөлж байгаа зүйлээ хардаг. Энэ техникийн хамгийн чухал зүйл бол уран сэтгэмж (ургуулан бодох) юм. 

Таны уран сэтгэмж сайн хөгжсөн байх тусам та хүсэж буй зүйлээ илүү тод харж, таны хүсэл илүү хурдан биелэх боломжтой. Ийм учраас уран сэтгэмж, төсөөлөл сайтай хүмүүсийн хүсэл хурдан биелэлээ олдог юм.

Уран сэтгэмж муутай хүмүүс тэгвэл яах вэ? Мэдээж дасгал хийх хэрэгтэй. Байгаль эх өгөөгүй зүйлийг хүн өөрөө олж авдаг. Эдгээр зөвлөгөөнүүд танд хүссэн үйл явдал, таны амьдралдаа орж ирүүлэхийг хүссэн зүйлийг визуализаци болгоход туслах юм.


Дүрэм 1. “Зөв томьёолох”.

Зөв томьёолсон дүрмийг илүү хурдан орчлон ертөнц сонсож, биелэлээ олох болно. Хэрэв зорилго тодорхой бус байвал түүний биелэх магадлал 0 хувь юм. Та хүсэж буй зүйлээ мэдэж байх ёстой.

  • Хүсэл одоо цагт байх ёстой.
  • Хүсэл үгүйсгэл болон “хүсэж байна” гэсэн үггүй байх ёстой.
  • Тодорхой байх ёстой.


Дүрэм 2. “Эцсийн зорилгоо төсөөл”.

Таны зорилго бол эцсийн үр дүн дээр анхаарлаа төвлөрүүлэх юм (таны хүсэл биелсэн, та зорилгодоо хүрсэн, таны мөрөөдөл биелсэн). Таны хүсэл мөрөөдөл яаж биелэхийг нь мэдэх хэрэггүй. 

Та эцсийн үр дүнд анхаарлаа төвлөрүүлснээр орчлон ертөнцөд бүрэн итгэж байна гэдгээ харуулж байна гэсэн үг.


Дүрэм 3. “Гадна биш дотор бай”.

Бодит төсөөллийн техникийн гол зүйл бол өөрийнхөө төсөөллийн зураг дотроо байх. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийгээ дэлгэц дотор байна гэж төсөөл. Үйл явдлын оролцогч байх ёстой. Таны байх газар бол үзэгчийн суудал биш тайз юм.


Дүрэм 4. «Бичлэг зурагнаас илүү хүчтэй».

Төсөөлж буй зүйл 2 ангилалд хуваагддаг. Зураг ба бичлэг. Тэгэхээр та эцсийн зорилгоо зураг хэлбэрээр эсвэл бичлэг хэлбэрээр харж болно гэсэн үг.

Зураг нь бичлэгээс хамаагүй муу байдаг. Таны зорилго бол толгой дотроо зорилгодоо хүрсэн мэт жижиг хэмжээний бичлэгийг хийх юм.


Дэрэм 5. «Бүх мэдрэхүйн эрхтнүүдээ асаа».

Хүслийг биелүүлэхийн тулд эрч хүч хэрэгтэй. Эргэн тойронд буй бүх зүйл эрч хүчээс бүрдэж байдаг. Тэр дунд бидний хүсэл хүртэл багтаж байна. Хүсэж буй зүйлээ бодит болгохын тулд тодорхой хэмжээний эрч хүчийг зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүслийнхээ төлөөсийг эрч хүчээрээ төлөх хэрэгтэй. Эрч хүчийн түвшинг хамгийн ихээр нэмэгдүүлдэг зүйл бол сэтгэл хөдлөл.


Дүрэм 6. «Давт, давт, дахин давт».

Хэдхэн удаа бодит төсөөлөл хийж үзээд таны хүсэл биелнэ гэсэн үг биш. Хүслээ бодит төсөөлөл болгох нь маш хэрэгтэй зуршил юм. Зуршлыг давтаж байж бий болгодог. 21-40 удаа давтсан аливаа үйлдэл автоматаар зуршил болж хувирдаг.

Та хүслээ биелүүлмээр байна уу? Тэгвэл бодит төсөөллийг өөрийн дадал, зуршил болгож өг.


Дасгал 7. «Зангуу (анчор) – дэгээ».

Бодит төсөөллийн үйл явдлыг хурдан асаахын тулд өөрийн ухамсарт зангууг бий болго. Үүний тулд жижиг хэмжээний бичлэгээсээ хамгийн тод, хамгийн сэтгэлд хоногшсон хэсгийн стоп-кадр болгож түүнд нэр зохиож ч болно. Боломж олдох бүрд та өөрийн төсөөлөлдөө түүнийг дууд.

Энэ зангуу бол танд муу муухай зүйл бодогдож, сэтгэл санаагаар унасан үед эерэг сэтгэл хөдлөл рүү буцааж авчрах маш энгийн арга юм.