Жүжигчин Жонни Деппэд хуучин эхнэр Эмбер Херд нь хүчирхийлэл учруулж байсныг нотлох зураг болон бусад нотолгоог өнгөрсөн мягмар гарагт олон нийтэд дэлгэжээ.

Саяхан Депп хуучин эхнэрээ гүтгэн, нэр хүндэд нь халдсан хэргээр 50 сая долларыг нэхэмжлэн шүүхэд өгснийг бид мэдээлсэн.

Харин Эмбер Херд “Карибын тэнгисийн дээрэмчин”-ий жүжигчинтэй гэрлэсний дараа бие махбодид нь гэмтэл учруулсан хэмээн мэдэгдсэн бөгөөд хосууд 2016 онд хосууд албан ёсоор салсан юм. Эмбер Херд салах өргөдөл гаргахдаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэмээн Деппийг буруутгаж байсан. Тэгвэл одоо Депп хуучин эхнэрээ нүүрэн тус газар нь хүчтэй цохиж, хурууг нь огтолсон зэрэгт буруутгаж байгаа аж.

Шинээр олонд ил болгосон зурагт Деппийн нүүрэнд хөхрөлтийн томоохон ул мөр гарсан, хуруу нь байхгүй байгааг харуулжээ. Депп шүүхэд 87 хяналтын камерийн дүрс бичлэгийг нотлох баримтаар өгсөн ба уг хэргийг нотлох 17 гэрчийн мэдүүлэг болон зургийг хавсаргажээ.

Деппийг хүчирхийлэлд буруутган, хэвлэл мэдээллийнхэн түүн рүү хуруугаа чичилж байсан ч үнэн хэрэгтээ хатагтай Херд нь гэмт буруутан ба өөрийн нэр хүндийг өргөхийн тулд бусдын нэр төрд ноцтой халдсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Депп нь “Карибын тэнгисийн дээрэмчин”-ий дүрд тоглох боломжоо алдсан ба хэрцгий үйлдэл гаргасан хэмээн цаашид гэрээ хийхээс татгалзсан гэж түүний хуульч мэдүүлжээ. Мөн хатагтай Херд нь архины шил Депп рүү шидсэний улмаас түүний гар нь гэмтэн цаашлаад мэс засал хийлгэсэн. Деппийг орондоо хэвтэж байхад нь нүүр рүү нь цохиж, хэд хэдэн удаа өшиглөсөн. Гэвч Херд өөрөө хохирогч болон жүжиглэж байсан гэдгийг Депп хуульчдаа хэлсэн байна. 

Тус баримтын дараагаар олон нийт Деппийг хүчирхийлэлд хилсээр буруутгаж байсандаа уучлал гуйж түүнийг дэмжиж буйгаа сошиал хуудсаар дамжуулан илэрхийлжээ.


  


Эх сурвалж: https://www.geo.tv