Татварын алба Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуульд заасан хугацаанд буюу 2018 оны эхний улиралд багтаж урамшууллыг олгохоор ажиллаж байна. ТЕГ-ын газрын мэдээллэснээр энэ сарын 8-нд багтаж  өнгөрсөн оны баримтыг иргэд сүлжээнд оруулах ёстой байсан юм. 

Гэвч 22 мянган иргэн хувийн мэдээлэл болон баримтын дугаараа дутуу оруулсан, үнийн дүн зөрүүтэй, давхардсан данс бүртгүүлжээ. Үүнээс үүдэн энэ сарын 22-ны дотор дахин хувийн мэдээлэлээ нягталж, баталгаажуулахыг сануулсан байна. Энэ хугацаанд иргэд баримтаа засварлаж чадвал энэ улиралдаа багтаж НӨАТ-ын урамшуулал дансанд нь орох гэнэ. НӨАТ-ын буцаан олголтод энэ жил 80 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд нийт 655 мянга орчим иргэн баримтаа бүртгүүлжээ.