10. I am not a Serial Killer (2016)

Найруулагч: Билли О’Брайэн

Рейтинг: 6.2/10

15 настай Джон Уэйн Кливер салсан эх, эгчийн хамт амьдардаг. Тэрээр ээждээ моргод ажиллахад тусалдаг. Чөлөөт цагаараа түүнд сэтгэц мэдрэлийн бодлууд орж ирж, тэрээр хүн алахыг хүсдэг. Түүний эмч сэтгэл судлаач, эмч Неблин хүртэл түүнд тусалж чаддаггүй. Удалгүй хотод эр, эмгүй цуврал аллага хийдэг хүн бий болно…


9. Foxcatcher (2014)

Найруулагч: Беннетт Миллер

Рейтинг: 7/10

Олон тэрбум хөрөнгөтөн Жон Дюпон өөрийн эзэмшил газартаа олимпийн бөхийн алтан медальтан Марк Шульцыг 1988 онд Сөүлд болох Олимпийн наадамд багаа бэлдүүлэх гэж урин авчирна. Өөрийгөө бэлтгэлд бүрэн дайчилж, домогт тамрчин Дейв Шульц болох ахынхаа сүүдрээс гарахыг хүссэн учир урилгыг хүлээн зөвшөөрнө. Гэвч сэтгэцийн өвчтэй Дюпон Марк Дейв хоёртой муур хулгана болж тоглоно.


8. The Gift (2015)

Найруулагч: Жоэл Эдгертон

Рейтинг: 7.1/10

Саймоны амьдралд хуучин нэг ангид сурч байсан сурагч Гордо орж ирнэ. Гордоо эелдэг, бага зэрэг эв хавгүй, гэхдээ маш сонин хүн. Ангийнхантайгаа уулзахаас өмнө Саймон болон түүний гэргий Робин нар өөрсдийн амьдралаа төгс гэж боддог байсан боловч Гордо тэдний амьдралд өөрчлөлт оруулах болно..


7. The Road (2009)

Найруулагч: Жон Хиллкоут

Рейтинг: 7.3/10

Дэлхий дээр сүйрэл ирж, соёл иргэншил устаж, дэлхий дээрх бүхий л амьдрал бараг устаж үлдсэн хүн төрлөхтөн махчин шувууд идэгч болон бие биесээ агнаж эхлэнэ. Эцэг, хүү хоёр үнстэй зам дагуу яван амьд үлдэхийн тулд дулаан газар хайна..


6. Zodiac (2007)

Найруулагч: Дэвид Финчер

Рейтинг: 7.7/10

25 жилийн турш тэрээр Сан-Франциског айдас дунд байлгасан эрх баригчидтай сэтгүүлч дээр дамжуулж харьцаж байсан бөгөөд өөрийн захиандаа цагдаа нарыг ямарч идэвхигүй байна гэдгийг бичсэн байна. «Зодиак» хэсэг хугацаанд алга болоод буцаж гарч ирдэг. Дахин нэгэн аллагын дараагаар цагдаагийнхан тэрхүү аллагын ард тэдний хайж, мөрдөж байсан хүн байгаа гэдэгт эргэлзэж эхэлдэг. Алуурчины бичгийн хэв, сэтгүүлчдэд өгсөн захиа «Зодиак»-ийг одоог хүртэл зуршилаа орхиогүй байгаа гэдгийг хэлж байсан..


5. Shutter Island (2009)

Найруулагч: Мартин Скорсезе

Рейтинг: 8.1/10

Америкийн хоёр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар Массачусетс мужийн нэгэн арал руу галзуурсан хэрэгтнүүдийн эмнэлэгээс алга болсон өвчтөнг хайхаар явна. Мөрдөн байцаалтын үед тэд худал хуурмаг, хар шуурга, эмнэлэгийн өвчтөнүүдийн үхэлтэй нүүр тулах болно..


4. To Kill a Mockingbird (1962)


Найруулагч: Роберт Маллиган

Рейтинг: 8.3/10

Тус кинонд Алабама мужийн нэгэн хуульчийн тухай гардаг бөгөөд тэрээр хоёр хүүхдээ эхгүйгээр өсгөдөг. Түүний хоёр хүүхэд уран зөгнөлт ертөнцөөс бодит ертөнцөд хөл тавих бөгөөд тэд тэс өөр ертөнцөд энэрэнгүй, шудрага болон шудрага бус байдалтай нүүр тулна. Эдийн засгийн хүнд байдал, үзэн ядалт, ухаалаг, зөөлөн, нам гүм үг, гайхамшигтай зан араншинтай хууль шүүх дээр хэрэгт гүтгэгдэж, хэлбэгдсэн хар аристанг хамгаалах хэрэг гарна..


3. Amadeus (1984)

Найруулагч: Милош Форман

Рейтинг: 8.3/10

1781 он. Антонио Сальери маш амжилттай II-р Иосифын ордны хөгжмийн зохиолчийн үүргийг амжилттай гүйцэтгэдэг. Харин ордонд Моцарт ирэх үед Сальери түүний эзэмшихийг хүсэж байсан зүйлийг нэг муу мунхаг амьтанд төгс төгөлдөр өгөгдсөн байсныг олж мэднэ. Атаархаж үхэх шахсан тэрээр Моцартыг үгүй хийхээр шийднэ...


2. Reservoir Dogs (1991)

Найруулагч: Квентин Тарантино

Рейтинг: 8.3/10

Энэ гэмт хэрэг төгс гэмт хэрэг болох ёстой байсан. Үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдэхээр шийдсэн Жо Кэбот өмнө нь бие биенээ мэддэггүй байсан, туршлагатай зургаан гэмт хэрэгтэнүүдийг цуглуулна. Бүх зүйл эхэлсэн цагаасаа хойш нэг л биш болж, энгийн хулгайн гэмт хэрэг цуст байлдаан болж хувирна..


1. One Flew Over the Cockoo’s Nest (1975)

Найруулагч: Милош Форман

Рейтинг: 8.7/10

Шоронд хоригдохоос зайлсхийж байгаад Рэндл Патрик Мак Мёрфи сэтгэцийн эмнэлэгт орно. Тэндхийг хариуцдаг хүн нь ямар ч сэтгэлгүй, хатуу, чанга Милред Рэтчед сувилагч. МакМёрфи бусад өвчтөнүүдийг яагаад бүх зүйлтэй эвлэрч, юу ч хийхгүй байгааг гайхаж ганцаар бослго гаргана..