Тэр бол Тайваны гэрэл зурагчин, зураач Анни Ванг нь мөн ээж юм. Тэр бүтээлч хүн тул хэвшмэл "эх, хүүхдийн" зургийн хэв маягийг эвдэх шийдэл гаргажээ.

Анни хүүхдээ төрүүлэхээсээ өмнө "Бүтээлч ээж" фото зургийн төслийг эхлүүлсэн байна. Нэг жилийн дараа тэрээр өөрийн болон хүүгийнхээ зургийг авч дараа жил нь өмнөх зургийн өмнө хамтдаа зургаа авахуулсан нь тус төслийн гол санаа болсон ажээ.

Анни 17 жилийн турш хүүтэйгээ зургаа даруулсан ба зураг дарах бүрдээ өмнөх жилүүдийн зургуудыг арын фон болгон ашиглажээ. Ингэснээр тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан байна.