Замын цагдаагийн албанаас өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлэг өрнүүлж, МҮОНР-ийн Хүүхэд, залуучуудын редакцтай хамтран "Аз жаргалтай гудамж" аян эхлүүллээ. Аяны хүрээнд энэ оныг дуустал иргэд, аж ахуй нэгжүүд авто зам, гудамж талбай, сургууль цэцэрлэгийн орчныг тохижуулах юм байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд зам тээврийн ослоор 47 хүүхэд амиа алдаж, 129 хүүхэд гэмтсэн байна. Тиймээс хүүхэд зорчдог нэгж талбайнуудыг аюулгүй болгох зорилгоор дээрх аяныг Замын цагдаагийн албанаас санаачлан эхлүүллээ.