Эцэг эхчүүд хүүхдүүдээ муу муухай зүйлээс хол, хичээлдээ номондоо сайн, том болох тусам илүү гайхалтай зүйлс хийлгэхийг хүсдэг хэмээн Business Insider бичиж байна. Хүүхдийг амжилттай хүмүүжүүлэх жор байхгүй ч хүүхдийн ирээдүйн амжилтад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлийн талаар сэтгэл зүйн судалгаанууд харуулж байна.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85


Амжилттай хүүхдүүдийн эцэг эхүүдэд байдаг нийтлэг зүйлс


#1. Тэд хүүхдүүдээрээ гэрийн ажил хийлгэдэг

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85

Стэнфордын их сургуулийн декан асан Литкотт-Хаис ингэж тайлбарлажээ: “Хүүхэд аяга таваг угаадаггүй бол тэдний өмнөөс хэн нэгэн хийдэг гэсэн үг. Тиймээс тэд ажлаас гадна ямарваа нэгэн зүйлийг хийх ёстой, эргэн тойрноо сайжруулахын тулд өөрийн хувь нэмэрээ оруулах ёстой гэдэг ойлголтоос ангижирдаг”.

Литкотт-Хаимс гэрийн ажил хийж сурсан хүүхдүүд сайн ажилтан, хамтран ажиллагсадаа сайн ойлгодог хүн болдог бөгөөд ямар нэгэн асуудал шийдвэрлэхэд бүх санаачлагыг өөрийн гарт авдаг гэж үзжээ.


#2. Тэд хүүхэддээ хүнтэй харилцах чадвар зааж өгдөг

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85

Пенсильвани, Дьюка их сургуулиудын судлаачид АНУ-ын өнцөг булан бүрт байдаг цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхдийн 25 нас хүртэлх үеийг судалжээ. Судалгаагаар 20 жилийн дараа ч гэсэн цэцэрлэгийн хүүхдүүдийн нийгмийн ур чадвар, насанд хүрэгчдийн асуудалд амжилт гаргадаг талаарх тэдний хоорондох харилцааг тогтоожээ.

20 жилийн судалгаанаас үзэхэд үе тэнгийнхэнтэйгээ харилцаж чаддаг байсан нийгмийн хөгжил сайтай хүүхдүүд бусдад тустай, бусдын сэтгэлийг ойлгож, бүх асуудлуудыг шийдвэрлэдэг байжээ. Тэднийг нийгмийн хязгаарлагдмал хүүхдүүдтэй харьцуулахад дээд боловсрол эзэмшиж, 25 насандаа нэр хүндтэй ажил эрхлэх боломжтой байсан аж. Харин бусадтай харьцдаггүй хүүхдүүд баривчлагдах, согтууруулах ундаанд хамааралтай болж, амьдрах чадваргүй байх магадлал өндөртэй байжээ.


#3. Тэд хүүхэддээ шаардлага тавьдаг

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд эцэг, эх хүүхдүүдээсээ их зүйл шаардах нь тэдний ирээдүйд маш их нөлөө үзүүлдэг талаар 2001 онд мэндэлсэн 6600 хүүхдийн үндэсний судалгаагаар тогтоосон байна. Үүнд мөнгө маш их нөлөө үзүүлдэг:

“Хүүхдүүд сургууль төгсөхийг хүсдэг. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ тэрхүү зорилгыг суулгаж өгч, өөрсдийн орлого болон бусад хөрөнгөөс үл хамааран хүүхдээ сургууль төгсөхөд нь тусална”. Сайн үр дүнтэй хүүхдүүдийн 96 хувь нь эцэг эхчүүдийн нөлөөтэй сургуульд орсон байна.


#4. Тэд бие биетэйгээ эрүүл харилцаатай

Иллинойс мужийн их сургуулийн судалгаагаар хэрүүл дунд өссөн хүүхэд, тайван орчинд өссөн хүүхдүүдээс хамаагүй хөгжил муутай байдаг. Эцэг эх нь салсан эсэх, байнга хэрүүл дунд хэрнээ гэр бүлээ хадгалан үлдсэнээс хамааралгүй юм. Судлаачдын үзэж буйгаар хангалуун биш ч гэсэн эцэг, эхийнхээ нэгтэй амьдардаг хүүхэд эцэг эхтэйгээ хэрүүл дунд амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад илүү хөгжил сайтай байдаг. Сөрөг зүйлийг бүх хэрүүл маргаан агуулж байдаг. Салсан эцэг, эхийн дунд ховор маргаан байгаа хэдий ч муу энерги агуулж байдаг.


#5. Тэд өөрсдөө сайн боловсрол эзэмшсэн

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85

Мичиганы их сургуулийн сэтгэл судлаач Сандра Тангийн 2014 онд явуулсан судалгаагаар дээд боловсрол эзэмшсэн эцэг, эхтэй хүүхэд сургуулийн дараа сурахаа болихгүй үргэлжлүүлэх хүсэл тэмүүлэлтэй байдаг гэдгийг харуулжээ. Харин эцэг эх нь дээд боловсрол эзэмшээгүй 14000 хүүхэд судалгаагаар эцэг эхийнхээ замыг давтдаг гэж гарчээ.


#6. Тэд хүүхдүүдээ маш эрт тоонд сургадаг

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85

АНУ, Канад, Английн ургуулийн өмнөх 35000 хүүхдийг хамруулсан судалгаагаар хүүхдэд тооны ур чадварыг эрт эзэмшүүлэх нь маш том давуу тал болдог гэсэн дүгнэлт гарчээ.


#7. Тэд хүүхдүүдтэй харилцах харилцаагаа хөгжүүлдэг.

2014 онд ядуу орчинд өссөн 243 хүнийг хамарсан судалгаа явуулсан байна. Амьдралынхаа эхний гурван жилд “Сайн халамж” авсан хүүхэд багадаа сайн хөгжихөөс гадна, цаашид эрүүл харилцаатай байж, 30 насандаа илүү амжилттай байсан байна.


#8. Тэд түгшүүр багатай

Нэгэн судалгаагаар хүүхэдтэй зүгээр л ихэнх цагаа хамт өнгөрөөх нь тэднийг амжилттай хүн болгодоггүй гэжээ. Мөн хүүхдийн эрх чөлөөг боогдуулах нь ирээдүйд сөрөг үр дагавар үзүүлдэг байна.

Тиймээс хэрэв эцэг, эх сэтгэлээр унасан, ядарсан байвал хүүхдэд тэр байдал нь нөлөөлдөг аж.


#9. Тэд амжилтад хүрэх хүчин чармайлтыг үнэлдэг

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85

Хүүхэд анхныхаа амжилтыг хэрхэн яаж үнэлэх нь ирээдүйн амжилтад нөлөөлдөг. Стэнфордын их сургуулийн олон жилийн судалгаагаар хүүхэд (том хүмүүс) амжилтын талаар хоёр аргын нэгээр боддог.

“Тогтвортой сэтгэлгээ” нь бидний зан чанар, оюун ухаан, бүтээлч байдал, статистик бэлэг юм. Бид түүнийг өөрчилж чадахгүй, харин амжилт нь оюуны чадамжийг баталдаг. Нөгөө талаар “өсөлтийн сэтгэлгээ” азгүйтлийг сул талын баталгаа гэж харахгүйгээр эсэргээрээ өсөлт, дэвшилт, бидний чадваруудыг өсгөх боломж гэж хардаг.


#10. Тэд ажилладаг

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85

Харвардын Бизнесийн сургуулийн судалгаагаар ажилд явдаг эх хүн хүүхэддээ эерэгээр нөлөөлдөг гэжээ. Эх нь ажил хийдэг хүмүүсийн охид илүү хичээж сурдаг бөгөөд бусдаас эрт, илүү их мөнгө олдог аж. Мөн ажил хийдэг эхчүүдийн хөвгүүд мөн үеийнхээсээ илүү ажиллаж, гэрийнхээ гишүүдээс илүү орлого олдог гэжээ.


#11. Тэд баян бас нөлөө бүхий

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85

Хүүхдийг амжилтад хүрэхэд хүмүүжлээс гадна эцэг эхийн хөрөнгө нөлөө үзүүлдэг. Судлаачдын үзэж буйгаар их болон бага орлоготой гэр бүлийн ялгаа 2001 онд төрсөн хүүхдүүд болон 25 жилийн өмнө төрсөн хүүхдүүдийнхтэй харьцуулахад 30-40 хувийн ялгаатай байна.

Тэгэхээр эцэг, эхийн орлого их байх тусам хүүхдийн дүн өндөр байна гэсэн үг.


#12. Тэд “бусдад үнэлэгдэж, үлгэр дуурайлал үзүүлдэг”.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85

Судлаачид хүүхдийн хүмүүжлийн гурван төрлийг илрүүлжээ:

  1. Зөвшөөрдөг – Эцэг, эхчүүд хүүхдээ байгаагаар нь хүлээж авдаг.
  2. Захиргаадагч – Эцэг, эхчүүд хүүхдийг өөрийн стандартын дагуу хүмүүжүүлж, хянахыг оролддог.
  3. Үлгэр дуурайлал үзүүлдэг – Эцэг, эхчүүд хүүхдүүдээ оновчтой чиглүүлдэг.

Хамгийн зөв хүмүүжил бол үлгэр дуурайлал үзүүлдэг хүмүүжил юм. Хүүхэд ахмад хүнтэй хүндлэлтэй харьцдаг (энэ үед өөрийгөө эвгүй, тавгүй мэдэрдэггүй).


#13. Тэд “хатуужилд” суралцдаг

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 85

2013 онд Пенсельвани их сургуулийн сэтгэл судлаач Анджела Дакуорт бүхий л амжилттай хүнд байдаг чанарыг илрүүлжээ. Энэ бол “хатуужил”. Түүний тодорхойлолтоор “Ямарваа нэгэн зүйлд тууштай, урт хугацааны зорилгодоо шантралгүй хүрэх эрмэлзэлтэй хүнийг амжилттай хүн гэж хэлнэ” хэмээжээ.