Сургууль хүүхдүүдийн унших урам зоригийг сэргээхийн тулд аварга том номны хавтасуудыг байрлуулжээ
АНУ-ын Иллинойс мужийн нэгэн сургууль сурагчдын сурах, ном унших хандлагыг идэвхжүүлэхийн тулд шинэ алхам хийсэн байна.
Сурагчид шинэ жилийн амралтаасаа буцаж ирэхэд Mundelein High сургуулийн англи хэлний  хэлтсийн коридорт шалнаас тааз хүрсэн зургаан номыг олж харжээ.

Сургуулийн хананд уншихыг санал болгосон номуудын хавтасыг хаалга шиг томоор хэвлэн байрлуулсан байна. Уг сургуулийн удирдлага Facebook хуудсаараа дамжуулан “хэвшмэл коридорыг өөрчлөн, хичээлийн хажуугаар унших урам зоригийг идэвхижүүлэх үүднээс эдгээр номыг байрлуулсан” гэж мэдэгджээ.

Сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Рон Герард BBC-д "Уг төсөл нь сурагчдыг уншсан номныхоо талаар яриа өрнүүлэхэд чиглэсэн" гэжээ.
"Энэ яриа ихэвчлэн анги танхимд өрнөдөг байсан бол одоо сурагчид нь уншсан номуудынхаа зургийг харж байгаад энэхүү яриаг үүдний танхимд үргэлжлүүлэх боломжтой."
Төсөл нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүмүүсийн талархлыг хүртсэн бөгөөд "гайхалтай" гэсэн сэтгэгдэлүүдийг хүлээн авчээ.

Уг төслийн хүрээнд байрлуулсан “All American Boys” номын зохиолчын анхаарлыг мөн татсан бөгөөд Жейсон Рэйнолдс твиттер хуудасаараа дамжуулан сэтгэгдэлээ илэрхийлжээ.


Бусад сонгогдсон номнууд нь :
"Эмили Бронтегийн" Wuthering Heights "; Фредрик Букманы "Beartown"; Казүо Ишигуро "Хэзээ ч надаас бүү холд" "Аравдугаар сарын гашуудал: Matthew Shepard-ийн дуу" Лесли Ньюман; Christopher McDougall-ийн "Born to Run" номнууд багтжээ.
Энэ төсөл нь бусад сургуулийн багш нарт ч мөн урам зориг өгсөн байна.
Эх сурвалж:https://www.bbc.com