Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ныг “Хүүхдийн хараа хамгаалах” өдөр болгон зарласан. Тус өдрөөр “Хүүхдүүдээ нүдээ хамгаалцгаая” өдөрлөгийг ЭХЭМҮТ-д  зохион байгуулахаар болсон талаар эмч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Бага насны хүүхдийн хараа муудах гол шалтгаан нь гар утас, компьютер удаан хугацаагаар хэрэглэх буй үйлдэл юм байна.Цахим хэрэгсэл удаан хэрэглэснээр хүүхдийн хараанд муугаар нөлөөлж, нүдний эмгэг үүсэх эхлэл болдог аж. 

Хүүхдийг бага байхаас нь харааг нь жил бүр шалгаж, хараа муудахыг зогсоох арга хэмжээ хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс 3-5 насны хүүхдийн харааг шалгах, эцэг эх, хөдөө орон нутгийн эмч, цэцэрлэг, ЕБС-ын багш эмч нарт  урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгөх зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг эмч нар хэллээ.