НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын зөвлөх Ханс Петерсон Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяатай өчигдөр уулзлаа. Тэрбээр өрхийн түүвэр судалгаа тэр дундаа 2018 онд зохион байгуулах Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны түүврийн хэмжээ, загварт дэмжлэг үзүүлж ажиллахаар ирсэн бөгөөд энэ талаар танилцуулсан юм.