T-Mobile хүүхдийнхээ интернет хэрэглээг шалгах боломжтой эцэг эхчүүдэд зориулсан аппликейшн гаргажээ.

T-Mobile нь 6 сарын 25-нд T-Mobile One болон Simple Choice-ын хэрэглэгчиддээ Family Mode үйлчилгээг нэвтрүүлжээ. Тус үйлчилгээ нь гэртээ ямар ч интернетийн үйлчилгээг ашигладаг эсэхээс үл хамааран, эцэг эхчүүд үүрэн утасны холболт болон Wi-Fi ашиглан хүүхдүүдийнхээ интернет ашигласан цаг, интернетийн хэрэглээг хянах боломжийг олгодог үйлчилгээ юм байна. 

Мөн байршилын цагийн шинэчлэл, хөтөч, апп-ын түүхийн тайлан, интернетгүй төлөвлөгөө, апп болон интернетийн цагийн хязгаарыг зааж өгдөг юм байна. Үйлчилгээ нь хэрэглээнээс хамаарч сард $10-аас эхэлсэн төлбөртэй ба iOS, Android үйлдлийн системүүд дээр ажилладаг.