Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. 

Тийм учраас зөвхөн дээр дурьдсан он сараас өмнө төрсөн хүүхдүүд 1,072 хувьцаатай болохыг анхаарна уу. “Эрдэнэс Тавантолгой"ХК-ийн хувьцааны ногдол ашгийг хүүхдүүдэд хэрхэн олгох талаарх мэдээг хүргэж байна. 

E-barimt системд хүүхдийн Регистрийн Дугаараар бүртгэл үүсгэхэд системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөний дансыг санал болгоно. Иргэн зөвшөөрвөл "тийм" гэж товчлуурыг дарсан тохиолдолд хүүхдийн данс руу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий хувьцааны ногдол ашиг орно.