Тайланд болон хөрш орнуудынх нь сургуулиуд ихэвчлэн албархуу байдлаар сурагчдаа угтдаг гэнэ. Харин 25 настай Наттаяа Нат сурагчидтайгаа халуун дотно байхыг илүүд үздэг ажээ. 

Бичлэгт Чачёнгсао мужийн Банпрүвай сургуульд багшилдаг тэрбээр 4 янзаар сурагчдаа угтана. 1) Тэврэлт 2) Гар барилт 3) Гараа цохих 4) Алгаа таших. 


Хүүхдүүд яг л энэ янзаар багштайгаа мэдлээд анги руугаа орно. Натын энэхүү бичлэг мэндлээд ангидаа орно. Натын энэхүү бичлэг долоо хоногийн дотор 3.6 сая хандалт авч, хэдэн зуун мянган коммент, шэйр, лайк цуглуулж чаджээ. 

Түүний нийтэлсэн бас нэг бичлэгт ангидаа сурагчид ямар аз жаргалтай, хөгжилтэй байгааг харуулсан. Хүүхдүүдийн байгаа байдлыг харахад багшдаа тун ч их хайртай ажээ. 

Фэйсбүүкийн хэрэглэгчид: 

"Би ахиад бага сургуульд ормоор байна" 

"Миний хүүхэд ийм л багштай болоосой" 

"Ийм багштай болно гэвэл ахиад сурахад бэлэн байна" 

"Бид нар сурагч байхад яагаад ийм багш байгаагүй юм бол?" гэх зэрэг сэтгэгдэл бичжээ.