БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвөөс иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт явуулж эхэлжээ. Сургалтанд ЕБС-иас гадна их дээд сургуулиудын оюутнууд мөн компани аж ахуйн нэгжүүд ч суух боломжтой гэнэ. Гэхдээ байгаль орчны талаарх сонирхсон сэдвээрээ хичээлээ заалгах юм байна. 

Мөн уг сэдэвтэй холбоотой баримтат кино үзэж, гэрэл зургийн цуврал үзэсгэлэнг сонирхон, химийн лаборторид туршилт хийж, экологийн өртөөчилсөн сургалт авах бүрэн боломжтой юм байна. Тус төвд хүрэлцэн ирснээр байгалийн бичил музей үзэж, цэнгэг усны загас жараахай ажиглан, ус, агаар, ургамал, амьтан, хог хаягдал, ээлтэй технологи гэх мэт сэдэвчилсэн хичээл үзэж болох ажээ. Тус төвд 55 мянга гаруй иргэн хог хаягдал, агаарын бохирдол, цөлжилтийн асуудлаар номын дуу сонсоод байна.