“ББ” номын зохиогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ Орхон аймагт хүүхэд, багачууд болон өндөр настанд зориулсан шүдний эмнэлэг байгуулахаар эхний тоног, төхөөрөмжөө орон нутагт хүлээлгэж өглөө.

Тэрээр БНСУ-ын хөрөнгө оруулалтаар гэр хорооллын найман багт шүдний эмнэлэг байгуулж байгаа бөгөөд ирэх намар орон нутагт хүлээлгэж өгөх гэнэ.

Орхон аймгийн удирдлагууд сурагчдын амны хөндийн эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарч цогцолбор сургууль бүрт шүдний кабинет ажиллуулж эмчийн цалинг нь орон нутгийн төсвөөс шийдвэрлэдэг. Харин өндөр настанд зориулсан шүдний эмнэлэг байдаггүй юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг