Бидний багаасаа л үзэж өссөн хүүхэлдэйн кинонууд чухам бидний тархинд ямар сургамж үлдээдэг хэмээн бодож байсан уу? Тэгвэл тэдгээр бидний сэтгэлд хоногшсон кинонуудын урам зориг хайрлах эшлэлүүдийг хүргэж байна.

Үнсгэлжин

  • Хүнд хэцүү зовлонтой үед ч, мөрөөдсөөр л байвал таны хүсэл заавал биелэх болно.
  • Гайхамшиг хүртэл тодорхой хугацааг биднээс шаарддаг.


Араатны хаан арслан

  • Хэн болохоо үргэлж санаж яв.
  • Өнгөрсөнд хэцүү зүйл болсон бол үүнийг шийдэх хоёр арга бий. Нэг нь үүнээс зугатах, нөгөөх нь үүнээсээ суралцах юм.


Покахонтас

  • Миний голын усанд дурладаг шалтгаануудын нэг нь: Чи хэзээ ч нэг голын устай ахин таарахгүй.
  • Зүрх сэтгэлээ чагнаж чадваас чи бүгдийг ухаарах болно.


Мулан

  • Шуурга хэдий хүчтэй ч, уул бөхийдөггүй юм.
  • Саад бэрхшээлүүдийг туулан цоморлигоо нээсэн цэцэг л эрээд олохгүй ховор гоо үзэсгэлэнг агуулдаг.

Дамбо


  • Зүгээр л дүүлэн нисэх биш, илүү өндөрт тэмүүлэн нис.
  • Чамайг доош чангаах зүйлс л чиний дээш ахих шалтгаан болно.


Бэмби

  • Сайхан зүйлийн тухай ярих гээгүй л юм бол үгээ дотроо хадгалсан нь дээр.
  • Хэрэв айж байвал, чамайг айлгах тэр зүйлээс ч илүү аймшигтай болон хувир.

Пинокио

  • Юмсыг өөрөөр хийх нь хөгжилтэй шүү дээ.
  • Амьдрал гэдэг тэр чигтээ мөрөөдөл юм.