Хойд тэнгисийн эрэг орчимд ус нь хэтэрхий гүехэн байсны улмаас хорин есөн эр халим гацаж, үхсэн байжээ. Саяханаас тус үхсэн амьтдын задлангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд задлан хийсэн эрдэмтэд үхсэн амьтдын ходоодноос олдсон зүйлээс болж маш их цочирдсон байна.

Тухайлбал зарим халимны ходоодонд хуванцарын хаягдал, хэлтэрхий, хог хаягдал дүүрэн байжээ. Үүний дотор 13 метрийн урттай загасны тор, 70 см машины хуванцар хэсэг, бусад хуванцар хог хаягдал олдсон байна. Зарим хүний таамаглаж буйгаар халим эдгээр зүйлийг хоол хүнстэйгээ андуурч залгисан байх магадлалтай гэж үзэж байна. Харин зарим хэсэг нь их хэмжээний хуванцар, хог хаягдлыг далайд хаядаг, далай тэнгисийн амьдралыг үл тоомсорлосноос үүдэлтэй гэжээ. 

Шлесвиг Холстэйн мужийн Байгаль Орчины Сайд Робэрт Хабек “Эдгээр олдсон хог хаягдал нь манай нийгмийн пластик хэрэглээний үр дүнг харуулж байна. Амьтад пластик болон хуванцар хог хаягдлыг санамсаргүй хэрэглэснээс тэдэнд зовлон шаналал учруулж, хамгийн муу нь гэдэс нь дүүрэн боловч өлсч үхэх аюулыг учруулж байна” гэжээ.

Хуванцар нь ходоодонд шингэдэггүй, гэдсийг хий дүүргэдэг учраас ходоод нь дүүрэн ч өлсч үхэх аюул сүүлийн үед далайн амьтдад тохиолддог болжээ. Үүнтэй холбоотойгоор пластик хог, хуванцар залгисан загас, далайн бүтээгдэхүүн хэрэглэснээр хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ч болох юм.