Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнес зэрэг ойлголт хүчтэй түгэхийн зэрэгцээ өөрийн оюун ухаан, хөдөлмөр шингэсэн бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах хүсэлтэй хувь хүмүүс, гарааны бизнесүүдийн тоо нэмэгдсэн билээ. Үүнийг дагаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэлтэй хэрэглэгчдийн тоо ч гэсэн өссөн нь сайшаалтай.

Хэдий тийм ч дийлэнх жижиг дунд үйлдвэрлэгчид зорилтот зах зээлдээ санхүү болон орон зайн бэрхшээлээс шалтгаалан хүрч чаддаггүй. Дотоодын бүтээгдэхүүнийг худалдан авах нэгдсэн цэг, газар байдаггүй нь хэрэглэгчдэд ч хүндрэл учруулах тохиолдол цөөнгүй.

Энэ асуудлыг шийдэж худалдаа, үйлчилгээний салбарт шинэ өнгө төрх нэмэхээр “BOX Co-trading space” тун удахгүй буюу 12-р сарын 21-ны өдрүүдэд Бөмбөгөр худалдааны төвийн 4-р давхар нээлтээ хийхээр болоод байна.

Уг хамтын худалдааны төвийн эрхэм зорилго нь худалдаа, үйлчилгээний салбарт хувьсгал хийж үйлдвэрлэгч бүрд эн тэнцүү боломж олгох, хамтдаа өсөн дэвжих орон зайг олгоход оршино.

“BOX Co-trading space” нь зөвхөн бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах бус арга хэмжээ, сургалт зохион байгуулах, уулзалт хийх гэх мэт олон боломжийг олгож буйгаараа онцлогтой.

Иймд дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид манай төвд өөрийн бараа бүтээгдэхүүнээ байрлуулж зорилтот зах зээлдээ хөрөнгө мөнгө, цаг зав алдалгүйгээр хүрэх нөхцөл бүрдэнэ. Харин дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хүсэлтэй хэрэглэгчид манай төвөөр зочилсноор Монгол хүний гараа гаргаж, сэтгэлээ шингээж бүтсэн бараа, бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу