Хятадаас гаралтай “бяслагтай цай” нь өтгөн, бяслаган давхрагатай бөгөөд хөөстэй цайны хамт уудаг. Энэ цай нь ази даяар алдартай гэнэ. Америкийн цайгаар үйлчилдэг газрууд, Сан Антониогийн Brew Lee гэх мэт хэд хэдэн газруудад өмнөх жилээс эхлэн тус цайг борлуулж эхэлсэн байна. Төрөл бүрийн бяслагуудыг цайны амтанд тохируулан ашигладаг. Бяслаг нь цайны чихэрлэг амттай хослон зөөлөн тааламжтай амтыг мэдрүүлдэг. Энэхүү цай нь анх Тайванд гарсан ч Хятадын бизнес эрхлэгч Ниэ Юүнчиэн 2012 онд Хятадын өмнөд хэсэгт “Язгууртны цай” нэртэй кафег байгуулсан бөгөөд олон төрлийн цайгаар үйлчлэхээс гадна тус “бяслагтай цай”-гаар үйлчилж эхэлжээ. Мэдээж нэрийг нь сонсоход утгагүй, авцалдаагүй мэт сонсогдож байгаа ч амтлахад маш өөр мэдрэмж төрдөг. 

Анх нээлтээ хийсэнээс 4 жил өнгөрсөн ч Юүнчиэн “Язгууртны цай” брэндээ дахин брэндинг хийж Heytea болгосноос гадна, Хятад даяар 70 салбартай болжээ. Тус цай Хятадаас эхлээд одоо Токио, Хонг –Конг, Өмнөд Солонгос зэрэгт тархсанаас гадна жилийн өмнөөс Америкт хит болжээ.