Хятадын Нанжаньд нэгэн бүсгүй нүдний косметик хагалгаа муурандаа хийлгэсэн нь хүмүүсийн бухимдлыг хүргэжээ.

Тэрээр малын эмчид хандан муурандаа давхар зовхи хийлгэсэн бөгөөд үйлчилгээндээ 10,000 юань (1500 доллар) төлсөн хэмээн Shanghaiist мэдээлсэн байна

Энэ төрлийн мэс засал нь Азид түгээмэл хийгддэг гоо сайхны ажилбар юм. Тэр эмэгтэй уг косметик хагалгаа илүү хөөрхөн болгоно гэдэгт итгэсэн гэнэ. Гэсэн хэдий ч хөхөрч хавдсан нүд, оёдлоосоо болж зүдэрсэн хөөрхийлөлтэй муурын талаар орон нутгийн сонинууд мэдээлжээ.

Уг мэс ажилбарын талаар амьтны эмч нар “Энэ бол ямар ч үр ашиггүй, хуумгай үйлдэл” гэсэн байна. “Бид өвчтэй биш, эрүүл мэндийн шалтгааны улмаас мэс засал хийлгэх шаардлагагүй бол нохой, мууранд мэс хүргэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй” хэмээн хэлжээ.
Хятадын олон нийтийн сошиал хуудсаар тус эмэгтэйн үйлдлийг амьтныг “тамласан”, “хэрцгийлэл” хэмээн шүүмжилжээ. Энэ үйлдэл нь анхны тохиолдол биш бөгөөд 2017 онд “Fatty” нэртэй муур тус хагалгааг хийлгэсэн байдаг.