БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах ажилд гаргаж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалжээ. Тэрбээр Бээжин хотноо болсон  “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны II форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзахдаа ийм мэдэгдэл хийсэн байна.


“Бүс ба зам” санаачилгыг Монголын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах, мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах ажилд илүү их хүчин чармайлт тавих шаардлагатай байна” гэж Си Жиньпин хэлжээ.


Уулзалтын үеэр талууд Хятадын Засгийн газрын санаачилгыг Монголын талын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай гэрээг гурван улсын хооронд 2016 оны зургадугаар сард байгуулсан билээ. Уг гэрээний гол зорилго нь харилцаа холбооны салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгох, хөрөнгө оруулалт, худалдааны өсөлтийг дэмжих юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг