7 дугаар сарын 6-ны Бээжингийн цагаар шөнө дундаас эхлэн Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 34 тэрбум ам.долларын худалдааны татвар ногдуулна гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 “Бид адил тэнцүү арга хэмжээг авна. Адил тэнцүү арга хэмжээ гэдэг нь хэрвээ АНУ 7 дугаар сарын 6-наас Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэлбэл бид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ мөн адил тус өдрөөс эхлүүлнэ. Бүх арга хэмжээ шөнө дунд хүчин төгөлдөр болно” гэж эх сурвалж мэдээлжээ.

 АНУ болон Хятад улсын цагийн зөрүүг авч үзвэл Хятадын авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь АНУ-ын авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээнээс өмнө байгааг “Ройтерс” агентлаг цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг