Дэлхийн дулаарал болон агаарын бохирдолтой тэмцэхийн тулд Хятад улсад бүх байшин барилга нь өвс ногоо, ой модоор бүрхэгдсэн хамгийн анхны “Ойн хот”-ыг байгуулахаар төлөвлөжээ.  

“Лючжоу ойн хот” Хятадын өмнөд хэсгийн Гуанси уулархаг нутагт Люцзян эргийн гол дагуу 175 га газрыг эзлэн сүндэрлэх ажээ. 

https://img.lifter.com.ua/data/2018/february/5815/463BFD5800000578-0-The_Liuzhou_Forest_City_will_be_home_to_30_000_people_once_compl-a-1_1510690758869.jpg

Лючжоу хотод хамгийн багадаа 30 мянган хүн оршин суух боломжтой юм. 

https://img.lifter.com.ua/data/2018/february/5815/463BFD6000000578-0-Offices_houses_hotels_hospitals_and_schools_will_be_entirely_cov-a-4_1510690759082.jpg


Офис, орон сууц, зочид буудал, эмнэлэг, сургуулиудын барилгыг нийтдээ 40 000 мод, 1 сая гаруй ургамал ногоо бүрхэх юм байна. 

https://img.lifter.com.ua/data/2018/february/5815/463BFD6D00000578-0-The_project_commissioned_by_Liuzhou_Municipality_Urban_Planning_-a-3_1510690758977.jpg

Эдгээр ногоон ургамлууд жилд ойролцоогоор 10 000 тонн CO2, 57 тонн бохирдуулагч бодисуудыг шингээн авч, 900 тонн хүчилтөрөгч үйлдвэрлэх юм. 

https://img.lifter.com.ua/data/2018/february/5815/463BFD6900000578-0-The_trees_and_plants_will_absorb_almost_10_000_tons_of_CO2_and_5-a-5_1510690759125.jpg

Тус хотыг дайран төмөр зам болон цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад зориулсан зам тавигдана. 

https://img.lifter.com.ua/data/2018/february/5815/463BFD5C00000578-0-There_will_be_various_residential_areas_commercial_and_recreatio-a-6_1510690759155.jpg

Орон сууцны хорооллууд, үзвэр, үйлчилгээний газрууд, эмнэлэг болон хоёр сургууль баригдана. 

Анхны ногоон хотын барилгын ажил 2020 онд эхэлнэ. 

https://img.lifter.com.ua/data/2018/february/5815/chinacover-1498670970134.jpg