Шаанси мужийн Сиан хотод 100 метр өндөр агаар цэвэршүүлэх цамхаг барьсан нь хотын утааны түвшинг бууруулахад тусалж байгааг урьдчилсан үзлэгийн үр дүн харуулжээ.

Хятадын хойд хэсэгт 100 метрийн өндөрт орших туршилтын цамхаг нь дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч гэж операторууд нь үзэж байгаа бөгөөд эрх баригчид архаг утааны асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байгаа энэ үед агаарын чанарыг мэдэгдэхүйц сайжруулж байна гэж эрдэмтэн, судлаачид онцлон тэмдэглэжээ.

Тус цамхаг Шаанси мужийн Сиан хотод баригдсан бөгөөд Хятадын Шинжлэх Ухааны Академи болон Хүрээлэн Орчины Институтын судлаачид туршилт явуулж байна.

Судалгааны тэргүүн Цао Жүнги хэлэхдээ, "өнгөрсөн хэдэн сарын хугацаанд 10 хавтгай дөрвөлжин километр (3.86 км.кв) газрын агаарын чанарыг сайжруулж, цамхаг нь 10 сая гаруй метр куб (353 сая шоо метр) цэвэр агаарыг ажиллаж эхэлснээс хойш өдөрт үйлдвэрлэж байна. Мөн маш их агаарын бохирдолтой өдрүүдэд цамхаг нь утааг хэвийн түвшинд хүргэж чаддаг" гэжээ.

Цамхагийн эргэн тойронд хөл бөмбөгийн талбайн тэн хагасыг хамарсан хэмжээний хүлэмжээр бүрхсэн ба уг системийг ажиллуулахад тусалдаг ажээ. Бохирдсон агаарыг шилэн цамхаг сорон авч, солар энергээр халаадаг. Үүний дараагаар халуун агаар нь цамхагын дундуур хөөрөн, хэд хэдэн цэвэршүүлэх шүүлтүүрийг даван гардаг байна.

Сианд өвлийн улиралд их хэмжээний агаарын бохирдол бий болдог нь хотын халаалтын ихэнхийг нүүрсээр хангадагаас үүсдэг гэнэ.

Гэхдээ цамхагийн операторуудын хэлсэнээр, энэ систем нь хүйтэн саруудад ч гэсэн ажиллах боломжтой. Ногоон хүлэмжинд байрлуулсан шилэн бүрхүүл нь нарны цацрагийг шингээх чадварыг илүү үр ашигтай болгодог байна.

Цао-ийн баг хамт олон цамхагийн нөлөөллийг туршихын тулд тухайн бүс нутагт агаарын бохирдлын хянах шинжилгээний олон арван станцыг байрлуулжээ.

Эрүүл мэндэд хамгийн их хор хөнөөл учруулдаг утаа тортогыг 15 хувиар бууруулсан хэмээн мэдэгджээ. Манай улсад агаарын бохирдол асуудал болоод байгаа энэ үед гадны улс орнуудын туршлагаас суралцан, нэвтрүүлвэл үр дүнд хүрч болохыг энэ мэт жишээнээс харж болно.



Эх сурвалж: www.scmp.com