Хятадын агаарын-сансрын шинжлэх  ухаан, технологийн компани 7,1 мянган км цагаас дээш хурдлах чадвартай “Xingkong-2” дуунаас хэт хурдан нисдэг аппаратыг анх удаа амжилттай туршжээ.  
 
“Туршилтыг амжилттай явуулснаа олон нийтэд зарлаж байгаа нь Хятад улс зэвсэглэлийн салбарт технологийн үсрэлт хийснийг харуулж байна” гэж цэргийн шинжээч Сун Жунпины хэлснийг "Жэньминь жибао" сонин иш татан мэдээлжээ.
 
Хятадын агаарын сансрын академийн мэргэжилтнүүдийн бүтээсэн шинэ аппаратын туршилтыг тус улсын баруун хойд хэсэгт байрладаг талбайд явуулжээ. Цаашид энэхүү аппарат нь цөмийн цэнэгт хошуу зөөгчөөр  ашиглагдахаас гадна пуужингийн довтолгооноос хамгаалах системд ашиглагдах аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг