Хятадаас мансууруулах төрлийн бодис гаргахаар завдсан Канадын иргэнд цаазаар авах ял оноожээ

Хятад болон Канадын хоорондох хурцадмал харилцаа дахин сэргэсэн байна. Өнгөрсөн даваа гарагт Хятадын шүүх Канадын иргэнийг мансууруулах бодисыг хууль бусаар хил давуулахаар завдсан хэргээр түүнд цаазаар авах ял оноох шийдвэр гаргажээ. 

Харин Канадын Ерөнхий сайд Жастин Трудау тус шийдвэрийг "дур зоргоороо аашилсан" гэж үзжээ.

Ванкуверт болсон Huawei-ийн гүйцэтгэх захирал Мэн Ванчоугийн баривчилгаанаас үүдэн нэг сарын өмнө хоёр улсын хоорондох дипломат харилцаанд маргаан үүсээд байгаа энэ үед тус шийдвэрийг гаргасан нь улсуудын хоорондох харилцааг улам хурцатгаж байна.

CNN-ний мэдээлсэнээр Дальяний Ардын Шүүхээс 2014 онд Канад улсын иргэн Роберт Ллойд Склеченберг нь БНХАУ-ын Дальянаас Австрали хүртэлх боомтоос 222 килограмм (489.4 фунт стерлинг) метамфетаминыг гадагш гаргахыг оролдсон гэж баривчилсан байна. 

Түүнд шүүхээс 15 жил хорих ял оноосон. Гэвч давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 14-нд болж, өмнөх шүүхийн шийдвэр нь хэтэрхий хөнгөдсөн гэж үзэн цаазаар авахаар шийдвэрлэсэн байна.

Албан ёсны мэдэгдэлд, яллагдагч Склеченбергийн эсрэг нотлох баримт "хангалттай, эрүүгийн ял шийтгэл нь үндэслэлтэй" гэж шүүх үзжээ.

Гэсэн хэдий ч Канадчууд "Хятадад очсон жирийн жуулчин байсан ч гэмт хэрэгтэн гэж андуурагдсан" гэсэн байр суурьтай байгаа аж.

Канадын Гадаад хэргийн сайд Черстиа Фрийделийн мэдэгдсэнээр Канадын албаныхан Склеченбергийн нэрийн өмнөөс ялыг өршөөн хэлтрүүлэх тухай хүсэлтийг албан ёсоор гаргасан гэжээ. Тэрээр ялыг 10 хоногийн дотор давж заалдах эрхтэй байна.

Уг хэрэгтэй холбогдуулан Канадын албаныхан “Хятад улс руу зорчих гэж байгаа жуулчдыг болгоомжтой байхыг анхааруулсан бөгөөд орон нутгийн хууль сахиулагчид дур зоргоороо шийдвэр гаргах эрсдэлтэйг сануулсан” мэдэгдэл гаргажээ.



Эх сурвалж: https://nextshark.com