Хятадын Синьхуа агентлаг Англи хэлээр ярьдаг анхны мэдээний “artificial” буюу хиймэл хөтлөгчийг нэвтрүүлжээ. Тэрээр яг жинхэнэ хүн шиг мэдээ уншин, хүмүүст мэдээлэл хүргэдэг байна. Саяхан Хятадын Зейжангд болсон Дэлхийн Интернетийн Хурлын үеэр Синьхуа агентлагийн мэдээний шинэ хөтлөгчийг хүмүүст танилцуулжээ.

Энэхүү “хиймэл” хөтлөгч нь Синьхуа ба Хятадын хайлтын систем Sogou.com-ийн хамтарсан төсөл юм.

Бодит амьдралд нийцсэн синтетик дуу хоолойг ашиглан дуу хураагуурт бичигдсэн мэдээллийг дамжуулах боломжтой болсон бөгөөд “олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сувагт 24 цагаар ажиллах боломжтойгоос гадна зардлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх боломжтой” гэж тус агентлагийн удирдлагууд үзэж байгаа ажээ.

"Хиймэл хөтлөгч нь албан ёсоор Синьхуа Мэдээллийн Агентлагийн мэдээний албаны албан ёсны гишүүн болсон бөгөөд бусад хөтлөгч нартай хамтран ажиллахаас гадна Хятад, Англи хэлээр цаг хугацаанд нь үнэн зөв мэдээг хүргэх болно" гэж Өмнөд Хятадын Өглөөний Постоор дамжуулан мэдэгджээ.



Эх сурвалж: nextshark.com