Хятад улсын эдийн засаг өнгөрөгч 2017 онд тооцоолж байснаас өндөр хувиар буюу 6.9 хувиар өссөн тухай тус улсын Үндэсний статистикийн хороо өнөөдөр мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэгддэг Хятад улсын ДНБ өнгөрсөн онд 6.9 хувиар өссөн байна. Энэ нь 2016 оныхоос 0.2 хувиар өндөр үзүүлэлт юм. Тус улс ДНБ-ээ өнгөрсөн онд 6.5 хувиар өсгөх зорилт тавиад байсан билээ.
 
Мөн энэ нь сүүлийн долоо жилийн хугацаанд тус улсын эдийн засаг өмнөх оныхоосоо өндөр хувиар өссөн анхны тохиолдол болж байна.
 
Тус улсын ДНБ өнгөрсөн онд 82.71 их наяд юань буюу 12.84 их наяд ам.доллароор хэмжигджээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг