Хятадын Спортын Ерөнхий Захиргааны газраас гаргасан судалгаагаар 100 орчим сая хүн энэ улсын үндэсний фитнесс төлөвлөгөөнд хамрагдсан ч дасгал хийж буй дүр эсгэж байгаа нь тогтоогджээ. 

Тус улсын Төрийн зөвлөлийн 2016 онд эхлүүлсэн төлөвлөгөө нь 2020 он гэхэд 435 сая хүнийг тогтмол дасгал хөдөлгөөн хийлгэх зорилготой гэж Шанхайчууд агентлаг мэдээлжээ. Энэхүү төлөвлөгөө нь өсвөр насныханд чиглэсэн фокус бүлгийг оролцуулан, тус санаачлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд хүмүүсийн бие бялдрын эрүүл мэндийг сайжруулах зорилт тавьжээ.

 “Үндэсний фитнесс хөтөлбөрөөр дамжуулан боловсрол, эдийн засаг, нийгмийн чиг үүргийг хамруулан өргөн хүрээнд янз бүрийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн ” гэж засгийн газраас 2016 онд мэдэгдсэн.

“Спортын хэрэглээний нийт хэмжээ 1.5 их наяд юаньд хүрнэ. Мөн фитнесийн үндэсний хөтөлбөр нь спортын салбарыг хөгжүүлэх, дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгоход чиглүүлэгч болох болно,"гэж тооцоолж байсан аж.Уг тайланд дурьдсанаар гэртээ фитнесийн тоног төхөөрөмж худалдаж авсан, боловч хэзээ ч ашигладаггүй, биеийн тамирын зааланд хамрагдахаар гишүүнчлэлийн төлбөр төлсөн боловч ховорхон очдог тухай тэмдэглэжээ.