Хятад улсад аж үйлдвэрийн роботуудын үйлдвэрлэлийн хэмжээ энэ оны эхний арван сард жилийн дундаж үзүүлэлтээр 8,7 хувиар өссөн байна. Тус улсын аж үйлдвэр, мэдээлэл зүйн яамны статистикт дурдсанаар, энэ оны 1-10 дугаар сарын хугацаанд Хятад улсад 118 452 аж үйлдвэрийн роботыг үйлдвэрлэн гаргажээ.

Харин 10 дугаар сард роботуудын үйлвэрлэл 3,3 хувиар буурсан байна. Энэ тоо буурах болсон шалтгааныг статистик мэдээлэлд дурдаагүй байна.

Роботын үйлдвэрлэл Хятад улсад сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй өссөөр байсан. Өмнөх онд аж үйлдвэрийн робот 81 хувиар өсч, 130 мянгыг давснаар 3 жилийн өмнө төлөвлөж байснаасаа давуулан биелүүлсэн үзүүлэлт болсон байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Синьхуа