Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хил даван зугтсан 5000 орчим түшмэлийг Хятадын эрх баригчид 2014 оноос хойш тус улсад буцаан авчирсан тухай "Global Times" сонин мэдээлжээ. 

"Global Times" сонинд нийтлэгдсэн албан ёсны статистик мэдээллээс үзвэл, авлигачид 120 гаруй оронд нуугдаж байсан байна. Оргодол авлигачдын таван хүн тутмын нэг нь Хятадын Коммунист намын гишүүн байсан бөгөөд 56 нь Интерполоор эрэн сурвалжилж буй хүмүүсийн “улаан зуу” жагсаалтад багтсан түшмэд аж. Гэмт хэрэгтнүүдийн хулгайлсан хөрөнгийг улсад хураан авсан бөгөөд нийт 1.5 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. 

Хилийн чанад руу зугтсан авлигач албан тушаалтнуудыг “ангуучлах” зорилгоор эхлүүлсэн “үнэгний ав” кампанит ажлаа Хятадын Засгийн газар үргэлжлүүлж байгаа юм. Тэдний дийлэнх нь АНУ болон Канадад байгаа аж. Ойролцоогоор тооцоолсноор, оргодол авлигачид Хятадаас дор хаяж 50 тэрбум ам.доллар авч гарчээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS