Хятадын инженерүүдийн зохион бүтээсэн гүний шумбагч аппарат Марианы хонхрын 8213 м-ийн гүнд хүрч чадсан тухай Хятадын Төв телевиз мэдээллээ.

"Хайянь — 4000" болон "Хайянь —10000" гэдэг гүний шумбагч аппаратуудыг тээсэн "Сянъянхун-18" хөлөг онгоц 30 хоногийн судалгааны ажил гүйцэтгэсний дараа ням гарагт Хятадын Далай судлалын удирдах газрын боомтод орж ирсэн байна.

Судалгааны явцад эдгээр аппаратууд нийтдээ 18 удаа далайн гүн рүү шумбалт хийж, 8213 м-ийн гүнд нэвтэрсэн нь дэлхийн дээд амжилт болж байгаа юм.

Үүнээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сард Хятадын “Зяолун” гэдэг гүний шумбагч аппарат Марианы хонхор дахь Челленжерийн хавцал руу 7811 м-ийн гүнд нэвтэрч байжээ. Харин 2012 онд 7062 м-ийн гүнд хүрч байв.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг