Хятадын технологийн акул гэгддэг Huawei өнгөрсөн долоо хоногт Iphone-ийн ХS ба XS Max-ийг Сингапурын Apple-ийн дэлгүүрт зарагдахыг оочерлон хүлээж буй хүмүүст шөнийн цагаар Huawei брэндийн power bank /зөөврийн цэнэглэгч/ үнэгүй тараажээ. 

Power bank-ыг Huawei брэндийн подволк өмссөн ажилтанууд тараан өгч байсан бөгөөд хайрцган дээр нь “Танд хэрэгтэй. Анхаарал хандуулсан Нuawei” гэсэн бичигтэй байжээ. Power bank-ны нэгж үнэ нь 60 ам.доллар бөгөөд дээр нь үнэгүй шүүс тараасан байна. 

Уг шүүсийг тараасан мини автобусны хаалган дээр “ju%ce that lasts,” бичигтэйгээс гадна шүүсний цаасан аяган дээр “no traces of apple” гэжээ. Нuawei нь ухаалаг утасны зах зээлд Аpple-ийн байр суурийг эзлэхээр өрсөлдөж буй юм. 

Mate серийн хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлсэн  (advanced artificial intelligence features) утаснуудаа зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байгаа бөгөөд ирэх сард Лондонд нээлтээ хийнэ.