Кино жүжигчин олны нүднээс далд ороод 3 сар гаруйн хугацаа өнгөсөн ба түүний талаар олон таамаг дэвшүүлж байсан. Хятадын хамгийн өндөр орлоготой жүжигчин Фан Бин Бинд 884 сая юань (129 сая ам доллар) –н торгуулыг татвараас зайлсхийсэн болон бусад зөрчил гаргасан хэмээн оногдуулжээ, хэрвээ тус мөнгөн торгуулийг төлвөл түүнийг эрүүгийн хэргээс чөлөөлнө гэж тус улсын татварын хэрэг эрхлэгч Лхагва гаригт мэдэгджээ.

Хятадын “Өглөөний Шуудан” сонины мэдээлсэнээр дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан жүжигчин татварын хэргээр байцаагдан нууц хорионд байсаны эцэст хоёр долоо хоногын өмнө суллагдан Бээжин хотод ирсэн гэжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр түүнийг Зянсү мужийн эрэг орчимд байрладаг “амралтын газар” байрлуулсан бөгөөт тус газарт албаныханыг байцаах зорилгоор байрлуулдаг байна. 

“Х-Man”, “Iron Man” зэрэг кинонд тоглон олон улсад нэр хүндтэй болсон 37 настай жүжигчин 255 сая юан татварт дутуу төлсөн, үүнд 200 сая юаныг татварт төлөхөөс зайлсхийсэн гэж Шинхуа агентлаг мэдээлжээ.Жүжигчин болон түүний компанийг төлөөгүй татвараа нөхөн төлж мөн 600 сая юаныг торгуульд төлөхийг шаардсан байна. Улсын татварын албаны мэдэгдэж байгаагаар тэрээр бүх мөнгөн төлбөрийг мэдэгдсэн хугацаанд төлсөн тохиолдолд анхны татварын гэмт хэрэгтнүүдийн хувьд эрүүгийн хариулага хүлээх ялаас түтгэлзүүлнэ гэсэн байна. Уг мэдэгдэлийн дараа жүжигчин Фан тус улсын твиттертэй адил вейбү хэмээх олон нийтийн интернет сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр 62 сая дагачтай юм. 

“Би сүүлийн хэдэн сард урьд өмнө хэзээ ч байгаагүй их сэтгэлийн шаналал, зовлонтой байсан". " Би хийсэн зүйлдээ ичиж, маш их харамсаж байсан. Би хүн бүрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна " гэж бичжээ.