БНХАУ-ын эрх баригчид "хамгийн үзэсгэлэнтэй гэмт хэрэгтэн" эмэгтэйг хайж байна. Түүний зургийг сошиал медиад эрэн сурвалжилж байгаа талаар мэдэгдэхэд, хүмүүст түүнд “үзэсгэлэнтэй хэрэгтэн” хоч өгчээ.

Kүйнчин Жинг Жин 19 настай гэж таамаглаж байгаа бөгөөд Сичуан мужийн баар, цайны дэлгүүрт үйлчлүүлэгчдийг бужигнуулсан бүлэглэлийн долоон гишүүний нэг хэмээн түүнийг сэжиглэж байгаа аж.


Хотын шинжлэх ухаан, технологийн дүүргийн баранд үйлчлүүлж байсан эр хэдэн мянган юань залилуулсан хэмээн мэдэгдснээр мөрдөн байцаалт эхэлжээ. Цагдаагийн эрэн сурвалжлах үйл ажиллагааны явцад тус бүлгэм нь зургаан сарын турш үйл ажиллагаа явуулж, согтсон барны үйлчлүүлэгчдийг байгаа болгодог байсан гэж мэдээлжээ.

Тус бүлгэмийн гурван гишүүн аль хэдийн баривчлагдсан ба “царайлаг хэрэгтний” зургийг аяган дээрх зургаас нь буулгажээ. Мөн бүсгүйн хэрэгт ямар үүрэгтэй нь тодорхойгүй байна. Охины хуучин хамт суралцагчид нь бүсгүй өөрийн дүр төрхөнд ихээхэн бардам байсан тухай дурьджээ. “Хөөрхөн байх нь асуудал биш,  харин царайны сайхнаа ашиглан бусдыг мэхлэх нь хууль бус хэрэг” хэмээн тус хэргийн мөрдөгч хэлжээ.


Эх сурвалж: https://nextshark.com